хүний нөөцийн ил тод байдал

Нүүр › Ил тод байдал › Хүний нөөцийн ил тод байдал › ТАХ-ийн ёс зүй, хэм хэмжээ

Төрийн албан хаагчийн ёс зүй, хэм хэмжээ


Нийтлэг үндэслэл

Энэхүү ёс зүйн хэм хэмжээ нь төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн мөрдөх ёс зүйн нийтлэг зарчим, хэм хэмжээг тодорхойлно.

2.1. Төрийн албаны нэр хүндийг эрхэмлэх
  • Хүн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг шуурхай, чирэгдэлгүй хүргэх;
  • Хүн, хуулийн этгээдийн асуудлыг хууль тогтоомжоор олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэж хариу өгөх;
  • Хүн, хуулийн этгээдээс хууль тогтоомжид заагаагүй нэмэлт баримт бичиг, төрийн цахим мэдээллийн санд байгаа, эсхүл төрийн байгууллага хоорондоо цахим хэлбэрээр солилцон ашиглах боломжтой баримт бичгийг цаасан хэлбэрээр шаардахгүй байх;
  • Ажлын байр, олон нийтийн газар, цахим орчин болон нийгмийн сүлжээнд төрийн албаны нэр хүндэд харшлах үйл ажиллагаанд оролцохгүй, үг, үйлдэл гаргахгүй байх;
  • Хууль тогтоомж, бусад эрх зүйн баримт бичиг, төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого, түүний хэрэгжилтийн талаарх эх сурвалжгүй, үндэслэлгүй мэдээ, мэдээлэл хийх, тараахгүй байх.
  • Иргэнтэй эелдэг, хүндэтгэлтэй харилцах;
  • Хүний нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;
  • Хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, хүүхэд болон тусгай хэрэгцээт иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх;
  • Хувийн мэдээллийг хуульд зааснаас бусад тохиолдолд задруулахгүй байх;
  • Аливаа хэлбэрийн дарамт, үл хүндэтгэсэн харилцаа гаргахгүй байх.
  • Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг чанд мөрдөх;
  • Шийдвэр гаргахдаа ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх;
  • Төрийн үйлчилгээг ялгаварлалгүй хүргэх;
  • Албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглахгүй байх;
  • Авлига, хээл хахууль, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллах.
  • Ажил үүргээ хугацаанд нь чанартай гүйцэтгэх;
  • Өөрийн гаргасан шийдвэр, үйл ажиллагаандаа хариуцлага хүлээх;
  • Алдаа, зөрчлийг тухай бүр засаж залруулах;
  • Төрийн өмч, төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулах;
  • Албан үүргээ биелүүлэхдээ сахилга баттай байх.
  • Албан үүргээ улс төрөөс ангид хэрэгжүүлэх;
  • Нам, улс төрийн хүчнийг албан ажлын хүрээнд дэмжихгүй байх;
  • Төрийн албаны нэр хүндийг улс төрийн зорилгоор ашиглахгүй байх;
  • Албан тушаалын байдлаа улс төрийн ашиг сонирхолд ашиглуулахгүй байх.
  • Төрийн албаны онцлогтой холбоотой хуульд заасан хязгаарлалтыг мөрдөх;
  • Албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхолд ашиглахгүй байх;
  • Нууцад хамаарах мэдээллийг хамгаалах;
  • Ёс зүй, сахилга хариуцлагыг чанд сахих.
  • Хүйс, нас, үндэс угсаа, шашин шүтлэг, хөгжлийн бэрхшээлээр ялгаварлан гадуурхахгүй байх;
  • Ажлын байрны дарамт, хүчирхийлэл, ёс бус харилцаа гаргахгүй байх;
  • Хамт олны дунд хүндэтгэлтэй, хамтын ажиллагаатай байх;
  • Бусдын нэр төрд халдахгүй байх.
  • Байгууллагын дотоод журам, соёлыг мөрдөх;
  • Ажлын цаг ашиглалтыг үр бүтээлтэй байлгах;
  • Албан хэрэг хөтлөлт, баримт бичгийн стандартыг мөрдөх;
  • Ажлын байрны цэвэр цэмцгэр байдлыг хангах;
  • Төрийн байгууллагын нэр хүндийг эрхэмлэх.
  • Шийдвэр гаргахдаа нийтийн эрх ашгийг дээдлэх;
  • Байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг дэмжих;
  • Нөөц баялгийг хэмнэлттэй ашиглах;
  • Тогтвортой хөгжлийн бодлогыг дэмжин ажиллах.
  • Хамт олны уур амьсгалыг дэмжин ажиллах;
  • Мэдлэг, ур чадвараа байнга хөгжүүлэх;
  • Шинэ санал санаачилга гаргаж байгууллагын хөгжилд хувь нэмэр оруулах;
  • Бусдын туршлагаас суралцах;
  • Мэдээлэл, туршлагаа хамт олонтойгоо хуваалцах.

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 109 дүгээр тогтоол

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:

Гэрээ, эрх зүй, хүний нөөцийн хэлтсийн дарга Б.Ономаа

Хаяг, утасны дугаар:

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба / Засгийн газрын 11-р байр 11 давхар, ЧД, Улаанбаатар/ +97651264310

Scroll to Top