Үйлчилгээ


Нүүр > Үйлчилгээ

Газрын харилцаа


“Замын-Үүд” чөлөөт бүсэд газар ашиглах эрхийг дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулалтын хэлбэрээр олгох бөгөөд холбогдох ажиллагааг газрын биржийн цахим системээр зохион байгуулна.
1. Газар олголтын ерөнхий мэдээлэл
  1. Чөлөөт бүсийн газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөг баталж хэрэгжүүлнэ.
  2. Иргэн, хуулийн этгээдэд газар олгохдоо дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын аль нэг хэлбэрийг ашиглана.
  3. Газар олголтын ажиллагааг газрын биржийн www.mle.mn цахим системээр зохион байгуулна.
  4. Цахим системд ДАН системээр нэвтэрнэ.
  5. Гадаадын хөрөнгө оруулагч нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
2. Дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулалт
Дуудлага худалдаа
Ажлын хэсгийн шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор зохион байгуулна. Хамгийн өндөр үнэ хэлсэн оролцогч ялагчаар шалгарна.
Төсөл сонгон шалгаруулалт
Газар эзэмших, ашиглах эрх олгох ажиллагааг төсөл сонгон шалгаруулах зарчмаар зохион байгуулна. Зарыг 30-аас доошгүй хоногийн өмнө нийтэд мэдээлнэ.
Үндэслэл: Чөлөөт бүсийн тухай хуулийн 22.4 дэх заалт болон Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоол.
3. Газрын суурь үнэ, нэг удаагийн төлбөр
45,000,000 төгрөг
Худалдаа, бүх төрлийн үйлчилгээний зориулалттай газрын анхны үнэ.
16,000,000 төгрөг
Хөдөө аж ахуйн зориулалттай газраас бусад үйлдвэрлэлийн зориулалттай газрын анхны үнэ.
Газрын суурь үнэлгээг Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоол болон ГЗБГЗЗЕГ-ын даргын 2025 оны А/188 дугаар аргачлалд үндэслэнэ.
4. Ялагчийн гэрээ байгуулах
  1. Дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаар шалгарсан этгээдтэй гэрээ байгуулна.
  2. Төсөл сонгон шалгаруулалтын дүнг нийтэд зарласан өдрөөс хойш ажлын 3 өдөрт багтаан гэрээ байгуулна.
  3. Дуудлага худалдааг цахимаар зарласан бол 7 хоногт, танхимаар зарласан бол 3 хоногт багтаан гэрээ байгуулна.
  4. Гэрээг чөлөөт бүсийн Захирагчийг төлөөлж Захирагчийн Ажлын албаны дарга байгуулна.
5. Газрын мэдээллийн санд бүртгүүлэх, гэрээ гэрчилгээ авах
  1. Газар олголтын аль нэг хэлбэрээр ялагч болсон этгээд ялагчийн гэрээ байгуулна.
  2. Гэрээ байгуулсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захирагчийн захирамж гарна.
  3. Захирамжийг үндэслэн газрын удирдлагын цахим системд бүртгэнэ.
  4. 21 хоногт багтаан тухайн газрын ашиглагчид газрыг актаар хүлээлгэн өгнө.
Цахим систем: egazar.gov.mn
6. Газрын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт
  1. Худалдаа, аялал жуулчлал, зочид буудлын үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжийг үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс эхний 5 жилд газрын төлбөрөөс 100 хувь, дараагийн 3 жилд 50 хувиар хөнгөлнө.
  2. Дэд бүтэц болон үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжийг үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс эхний 10 жилд газрын төлбөрөөс 100 хувь чөлөөлнө.
Scroll to Top