Бидний тухай
Нүүр › Бидний тухай › Эрхэм зорилго, алсын хараа
Бидний тухай
Алсын хараа
Олон улсын жишигт нийцсэн, дэвшилтэт технологи, инновацид суурилсан, байгаль орчинд ээлтэй “Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс” болно.
Эрхэм зорилго
“Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс” -ийг хөгжүүлэх Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулахад оршино.
Хөгжлийн зорилт
-
БНХАУ болон Зүүн хойд Азийн орнуудын зах зээлд нэвтрэх, Монгол Улсын гол үндсэн гарц болох
-
Уламжлалт бус үйлдвэрлэлийн чиглэлээр Монгол Улсын өрсөлдөх чадварыг сайжруулах үйл ажиллагааг дэмжих
-
Улс орон дахь ажилгүйдлийн түвшинг бууруулах, хүн амын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор нарийн мэргэжлийн шинэ ажлын байруудыг бий болгох
-
Технологи шилжүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх үүднээс гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татаж, уламжлалт бус бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх бололцоог дотоодын бизнес эрхлэгчдэд олгох
-
Эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулж, хөгжүүлэхэд шаардлагатай зам, тээврийн сүлжээ, инженерийн дэд бүтэц бий болгох
- Монгол Улсад аялал жуулчлалыг хөгжүүлэх, энэ төрлийн шинэ брэндийг бий болгох
Тэргүүлэх чиглэл
-
Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу хил залгаа улстай эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулж болох бөгөөд уг чөлөөт бүсэд баримтлах бодлого, чиглэл, тэдгээрийг хил дамнасан байгууламжаар холбох асуудлыг холбогдох улстай байгуулсан гэрээгээр зохицуулна.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Хэвлэл мэдээлэл, олон нийтийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Отгонсайхан
Хаяг, утасны дугаар:
“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба / Засгийн газрын 11-р байр 11 давхар, ЧД, Улаанбаатар/ +97651260143