хүний нөөцийн ил тод байдал

Нүүр › Ил тод байдал › Хүний нөөцийн ил тод байдал › ТАХ-ийн ёс зүй, хэм хэмжээ

Хүний нөөцийн бодлого

Манай байгууллага нь хүний нөөцийг байгууллагын хөгжлийн үндсэн үнэт баялаг хэмээн үзэж, ажилтан бүрийн мэдлэг, ур чадвар, ёс зүй, хандлагыг тасралтгүй хөгжүүлэхэд онцгой анхааран ажилладаг.

Бид шударга, ил тод, тэгш боломжийг эрхэмлэн, ажилтан бүрийг мэргэжлийн хувьд өсөн дэвших, тогтвортой ажиллах нөхцөлөөр хангахыг зорин ажиллаж байна.

1. Хүний нөөцийн бодлогын зорилго

  • Шударга, ил тод, тэгш боломжийг хангах;
  • Мэргэжлийн ёс зүйг эрхэмлэх;
  • Хүний хөгжлийг байгууллагын хөгжлийн үндэс гэж үзэх;
  • Багийн ажиллагаа, хамтын ажиллагааг дэмжих;
  • Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх.
  • Мэргэжлийн ур чадвар, ёс зүйтэй хүний нөөцийг сонгон шалгаруулах;
  • Ажилтнуудын мэдлэг, ур чадвар, манлайллыг тасралтгүй хөгжүүлэх;
  • Гүйцэтгэлд суурилсан үнэлгээ, урамшууллын тогтолцоог хэрэгжүүлэх;
  • Сургалт, хөгжлийн хөтөлбөрүүдийг тогтмол хэрэгжүүлэх;
  • Төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангах.
  • Ажилтанд ээлтэй, эрүүл аюулгүй ажлын орчныг бүрдүүлэх;
  • Байгууллагын соёл, хамтын ажиллагаа, харилцан хүндэтгэлийг дэмжих;
  • Тогтвортой, хариуцлагатай ажлын орчныг төлөвшүүлэх;
  • Ажилтан бүрийн оролцоо, санаачилгыг дэмжин ажиллах.
Эх сурвалж:
“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны
Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах хөтөлбөр,
Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр
Үзэх

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:

Гэрээ, эрх зүй, хүний нөөцийн хэлтсийн дарга Б.Ономаа

Хаяг, утасны дугаар:

“Замын-Үүд” чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба / Засгийн газрын 11-р байр 11 давхар, ЧД, Улаанбаатар/ +97651264310

Scroll to Top