“Замын-Үүд” чөлөөт бүсэд тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хууль, Тамхины хяналтын тухай хууль, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих тухай хууль болон холбогдох журамд үндэслэн олгоно.
1. Тамхи худалдах энгийн зөвшөөрөл
Хугацаа: 3 жил
Хураамж: 500,000₮
- Өргөдөл /эрхлэх үйл ажиллагааны чиглэл, ажилласан хугацаа зэргийг тодорхой дурдах/
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
- Худалдааны цэгт худалдагч, үйлчилгээний цэгт холбогдох мэргэжлийн ажилчдыг орон тоогоор ажиллуулж, НДШ төлдөг эсэх Татварын байгууллагын тодорхойлолт
- Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт /ЗҮ сумын Онцгой байдлын хэлтэс/
- Худалдаа, үйлчилгээний газрын гадна, дотно тохижилт, аюулгүй байдлыг хангасныг харуулсан фото зураг
- Гэрэлтүүлэг, камер байрлуулсан эсэх тодорхойлолт /ЗҮ сумын Цагдаагийн хэлтэс/
Төрийн сангийн IBAN данс: MN740090100900009016
2. Согтууруулах ундаа худалдах, үйлчлэх тусгай зөвшөөрөл
Хугацаа: 5 жил
Хураамж: 1,500,000₮
- Өргөдөл /эрхлэх үйл ажиллагааны чиглэл, ажилласан хугацаа зэргийг тодорхой дурдах/
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Согтууруулах ундааны нэр төрөл, гарал үүслийг харуулсан мэдээлэл
- Худалдаа, үйлчилгээний газрын гадна, дотно тохижилт, аюулгүй байдлыг хангасныг харуулсан фото зураг
- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
- Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн мэдээллийн бүртгэлд бүртгүүлсэн эсэх тодорхойлолт
- Татварын байгууллагын тодорхойлолт /НДШ төлөлт/
- Ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт
- Камер, гэрэлтүүлэг байрлуулсан эсэх тодорхойлолт /Цагдаагийн хэлтэс/
Төрийн сангийн IBAN данс: MN740090100900009016
3. Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаа худалдах зөвшөөрөл